2013/12/20

Chuck Norris шинэ жилийн мэндчилгээг Van Damme шиг шпагат суултаар

Өнгөрөгч 11-р сард автомашин үйлдвэрлэгч Volvo компани өөрсдийн Volvo Dynamic Steering бүтээгдэхүүний сурталчилгааг жүжигчин Jean-Claude Van Damme-ийн алдарт шпагат суултаар харуулсан. Энэ нь ч тухайн үедээ meme болох дөхсөн гэж хэлж болно. Тэгвэл энэ үзэгдэл үргэлжилсээр байна.

Удахгүй болох шинэ жилийн баярт зориулан Visual effects чиглэлээр ажилладаг Delov Digital компани мөн нэрт жүжигчин Chuck Norris-ийг хоёр онгоцны хооронд шпагат суулган харуулсан шинэ жилийн мэндчилгээг гаргасан нь олны сонирхолыг ихээхэн татаад байна.