2013/12/31

Captain America: The Winter Soldier киноны шинэхэн зургууд

2013 Оны хувьд сүпер баатруудын тухай кинонууд хүчтэй байлаа. Үүнээс Marvel-н Iron Man илүү хүчтэй байв. Энэ хүчийг Marvel-ийнхан ирэх 2014 онд ч алдахгүй байхыг хичээх болно.Үүний илрэл нь Captain America: The Winter Soldier кино. Тэгвэл 2014 оны 4-р сарын 4-нд нээлтээ хийх Captain America: The Winter Soldier киноны шинэ зургийг он солигдохын өмнө Empire сэтгүүл онцолсонг хүргэж байна. Empire сэтгүүл 2014 онд 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд ирэх онд гарах кинонуудаас Captain America: The Winter Soldier киног онцлон 2013 оны 12-р сарын 31-нд дижитал болон хэвлэмэл хэлбэрээр худалдаанд гарах дугаартаа онцолжээ.

Captain America: The Winter Soldier киноны найруулагчаар Anthony and Joe Russo ажилласан бол гол дүрүүдэд  Chris Evans, Scarlett Johansson, Sebastian Stan нар тогложээ.