2013/12/23

Box office: 20131223 The Hobbit: The Desolation of Smaug


1. The Hobbit: The Desolation of Smaug: Өнгөрөгч 7 хоногт: $31.5 сая, нийт: $127.5 сая
2. Anchorman 2: The Legend Continues: Өнгөрөгч 7 хоногт: $26.8 сая, нийт: $40 сая
3. Frozen: Өнгөрөгч 7 хоногт: $19.2 сая, нийт: $191.6 сая
4. American Hustle: Өнгөрөгч 7 хоногт: $19.1 сая, нийт: $20.2 сая
5. Saving Mr. Banks: Өнгөрөгч 7 хоногт: $9.3 сая, нийт: $9.9 сая


6. The Hunger Games: Catching fire: Өнгөрөгч 7 хоногт: $8.8 сая, нийт: $371.7 сая
7. Tyler Perry's A Madea Christmas: Өнгөрөгч 7 хоногт: $8.5 сая, нийт: $28.3 сая
8. Walking with Dinosaurs 3D: Өнгөрөгч 7 хоногт: $7.3 сая, нийт: $7.3 сая
9. Dhoom: 3: Өнгөрөгч 7 хоногт: $3.3 сая, нийт: $3.3 сая
10. Thor: The Dark World: Өнгөрөгч 7 хоногт: $1.3 сая, нийт: $200.8 сая

Anchorman 2: The Legend Continues

Director: Adam McKay
Stars: Will Ferrell, Christina Applegate, Paul Rudd
imdb: 7.4

2004 онд дэлгэцнээ гарсан Anchorman: The Legend of Ron Burgundy инээдмийн киноны удаах анги дэлгэцнээ гарлаа. Өмнөх ангийг найруулсан Adam McKay, продюсер Judd Apatow, McKay Will Ferrell гээд өмнөх бүрэлдэхүүн шинэ анги дээр мөн ажилласан. Кинонд 70-аад оны San Diego-ийн нэрт сэтгүүлч Ron Burgundy телевизийн салбартаа эргэн ирж буй тухай өгүүлнэ. Энэ удаад тэрээр New York хотын анхны 24 цагийн мэдээллийн сувагт хүч үзэх болно.



American Hustle

Director: David O. Russell
Stars: Christian Bale, Amy Adams, Bradley Cooper
imdb: 8.3

1970-аад оны сүүл 1980-аад оны эхээр хийгдсэн АНУ-ын тагнуулын газрын ABSCAM нууц ажиллагааны түүхээс сэдэвлэн бүтээсэн гэмт хэрэг, инээдмийн төрлийн кино. Кинонд Christian Bale, Bradley Cooper, Amy Adams, Jeremy Renner, Jennifer Lawrence гэсэн одод оролцсон. Уг кино 2010 онд American Bullshit нэртэйгээр зохиол нь бичигдсэн хэдий ч амжилтанд хүрэлгүй Black List-ийн 8-т орж байжээ. Columbia Pictures удаан ажилласны эцэст 2013 оны 3 сараас уг киноны зураг авалтыг эхлүүлж ийнхүү дэлгэцнээ гаргаад байна.



Saving Mr. Banks

Director: John Lee Hancock
Stars:  Emma Thompson, Tom Hanks, Annie Rose Buckley
imdb: 7.9

Walt Disney кино компанийг үндэслэгч Walt Disney болон зохиолч P. L. Travers нарын тухай өгүүлэх намтарчилсан, инээдмийн кино. Кинонды зохиолч P. L. Travers-ийн дүрд Emma Thompson, Walt Disney-ийн дүрд Tom Hanks тоглосон. Тус киног 1964 онд Walt Disney Studios-аас гаргасан Mary Poppins киног гол болгон бүтээжээ. Мэдээж уг киног Walt Disney Pictures болон BBC Films продюсерласан байна.



Walking with Dinosaurs 3D

Director: Barry Cook, Neil Nightingale
Stars: Charlie Rowe, Karl Urban, Angourie Rice
imdb: 4.8

20th Century Fox кино компани 1999 оноос BBC-ийн бүтээсэн Walking with Dinosaurs цуврал дээр тулгуурлан бүрэн хэмжээний 3D бүтээлийг гаргажээ. Киноны найруулагчаар Mulan анимешин дээр ажилласан Barry Cook болон BBC Earth-ийн найруулагч Nigel Nightengale нар ажиллажээ. Walking with Dinosaurs 3D талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү




Dhoom: 3

Director: Vijay Krishna Acharya
Stars: Aamir Khan, Katrina Kaif, Abhishek Bachchan

Bollywood-Ийн кинонууд хойд америкийн boxoffice-д орж ирэх нь нэг бус удаагийнх болоод байна. 2004 онд энэтхэгт бүтээсэн Dhoom киноны 3 дах удаагийн анги Dhoom 3 кино нь IMAX format-р гарч буй анхны bollywood кино болж байна.Кино 3.3$ сая ам.доллар олж boxoffice-ийн жагсаалтын 9-т бичигджээ. Харин уг кино энэтхэгийн boxoffice-т 2013 оны хамгийн хит кино болон бичигдээд байна. Кинонд циркчин хүү Sahir (Aamir Khan)-ийн эцгийг (Jackie Shroff) түүний циркийн босс хөнөөх болно. Харин хүү энэ бүхний өшөөг авахаар тэмцэж буй тухай өгүүлэх ажээ.