2012/12/02

Б.Гэрэлчулуун: “Тусгай салаа”-аас цөм хийсэн ш дээ

Загварын тайзнаа гунхаж, миссийн титэм зүүгээд амжсан Б.Гэрэлчулуун бүсгүй өдгөө СУИС-ийн төгсөх ангийн оюутан.

Гэхдээ их сургуулийн босго давсан даруйдаа “Шинэ үе” продакшнд залуу жүжигчнээр элсэж амжсан адтай нэгэн.

Харин өнгөрсөн намрын “Тусгай салаа” олон ангит кино түүний анхны дэлгэцийн бүтээл.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ
“Продакшны цалин, Дизайнеруудын холбооны цалин, тоглолт, сурталчилгаа гээд сардаа сая гаруй төгрөгийн тогтмол орлоготой. Харин энэ намар “Тусгай салаа” кинонд тоглоод цөм хийсэн ш дээ”
хэмээн ам алджээ.

mongolnews