2013/12/10

Баярцэнгэл - Шинэ жилийн адал явдал OST

"Twin Pictures"-ийн бүтээл "Шинэ жилийн адал явдал" уран сайхны үлгэрийн, инээдмийн киноны дууг тус кинонд мөн гол дүрийг бүтээж буй залуу дуучин П.Баярцэнгэл дуулсан байна. "Шинэ жилийн адал явдал" киноны найруулагчаар Г.Бадамрагчаа, продюсераар Батбаатар ажиллажээ.

Дүрүүдэд Дуучин П.Баярцэнгэл, "Extacy" хамтлагийн охид болоод "Мөрөөдлийн театр"-ын Г.Эрхэмбаяр, Д.Батаа, Ч.Алтаншагай, залуу жүжигчин Ц.Одонтунгалаг, М.Мөнхжаргал, “Дэлхийд дурласан сар”, “Голланд сарнай” зэрэг уран сайхны кинонуудаар танигдсан залуу жүжигчин Б.Мишээл нар тоглосон байна. Кино удахгүй үзэгчдийн хүртээл болох юм.