2013/12/06

"Алхам" богино хэмжээний кино нээлтээ хийнэ

Монголын кино урлагт урагш нэг алхасан шинэ уран бүтээл тун удахгүй дэлгэцнээ нээлтээ хийх гэж байна. Богино хэмжээнд залуусын дүрээр хөдөөний нэгэн тосгоны амьдрал, иргэдийн аж ахуйг харуулсан энэхүү кино бол "Алхам". 

"TV-cocktel"-ын  жүжигчин Цоомоо, Аюуш, Өөскө нарын чадварлаг гаргасан дүр та бидний энгийн амьдрал, залуусын өнөөгийн байдлыг элтгэх юм. Түүнчлэн МУГЖ Б.Магсаржав, Б.Батзаяа  нар МУСТА Л.Таванбаяр, Л.Баярсайхан Ц.Батзандан нар бусад залуу жүжигчдийн хамт энэхүү киног бүтээжээ. Кино урлагт ч тэр , хүмүүний амьдралд ч тэр нэгэн алхам урагшлаж чадсан энэ кино үзэгчдийн хүртээл болоход гуравхан хоног үлдлээ.

Олон үзэгчдийн хүлээлтээр боссон  "Алхам" богино хэмжээний кино нь орон нутгийн хөгжлийн үйл ажиллагааг ард иргэдэд сурталчилан таниулж, түгээхэд зориулагдсан бүтээл гэж харж болно. Нөгөөтэйгүүр чадварлаг мэргэжлийн жүжигчдээс гадна, чадварлаг туршлагатай монголын урдаа барьдаг кино группийнхэн гар нийлэн ажилласан юм. Тодруулж хэлбэл киноны найруулагчаар МУСТА Б.Отгонзориг, зохиол дээр нь  МУСТА Л.Таванбаяр, продюсероор "Жи" энтертайментийн захирал Д.Ганболд нар  ажиллажээ.

"Алхам" богино хэмжээний кино 2013 оны 12-р сарын 8-наас телевизүүдээр цацагдана.