2013/12/22

Ю.Цэдэнбал агсны ОХУ-д өнгөрүүлсэн 7 жилийн тухай кино бүтээгдэнэ

2015 онд нам, төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ой тохионо. Энэ ойг угтаж Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зоригийн бичсэн “Сүүлчийн долоон жил” тэмдэглэлээр кино бүтээхээр болжээ. Түүний тэмдэглэлд Ю.Цэдэнбал амьдралынхаа сүүлчийн долоон жилийг ОХУ-д хэрхэн өнгөрүүлсэн талаар өгүүлэх аж.