2013/11/07

Wonder Woman хэн бэ?

Warner Bros  кино компаний шударга ёсны холбоонд нэгдэх супер баатруудын эрэл үргэлжилсээр. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр найруулагч Zack Snyder-н бүтээх "Batman vs. Superman" киноны Wonder Woman-ы дүрийн сонгон шалгаруулалтад Thor киноны Sif-н дүрээр олонд танил болсон жүжигчин Jaimie Alexander болон Oblivion киноны Olga Kurylenko нар оролцсон байна.
Jaimie Alexander
Jaimie Alexander-н хувьд Marvel-н томоохон төсөлд оролцдог хэдий ч ийнхүү сонгон шалгаруулалтад оролцож байгаа нь Warner Bros-с ихээхэн найдлага тавьж байгааг илэрхийлж байна гэж гадны сайтуудад дурджээ.
Olga Kurylenko
Warner Bros, DC-н хамтарсан бүтээл 2015 оны 7 сарын 17-нд үзэгчдэд хүрнэ.