2013/11/11

Winter's Tale: Өөрийн харж буй гайхамшигт итгэ

Оскарын шагналт кино зохиолч Akiva Goldsman ид шидийн гэмээр хайрын түүхийг өгүүлэх "Winter's Tale" кинонынхаа анхны трайлэрийг кино сонирхогчдод хүргэлээ. Уг киноны зохиолыг алдарт зохиолч Mark Helprin-ий ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд киноны гол дүрүүдэд холливүүдийн А зэрэглэлийн жүжигчид болох Colin Farrell, Russell Crowe, Jennifer Connelly, Jessica Findlay-Brown нар тоглосон байна.
Киноны төсвийг анх 76 сая доллароор төсөвлөсөн байсан ч Warner Bros-н зүгээс бууруулж 46 сая доллар болгожээ. Хэдийгээр төсөв танагдсан ч кинонд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй байна. Кинонд гардаг дээрэмчдийн бүлгийн ахлагчийн дүрийг анх жүжигчин Will Smith бүтээх байсан ч больж оронд нь жүжигчин Russell Crowe тогложээ. Харин гол дүрийн залуугийн дүрийн төлөө Benjamin Walker, Tom Hiddleston, Aaron Johnson, Garrett Hedlund,Colin Farrell нар пробонд орж жүжигчин Colin Farrell сонгогджээ.

Киноны үйл явдал 1916 он болон өнөө үеийн Manhattan-д өрнөх бөгөөд хайр дурлал цаг хугацаагаар аялах ажээ. Ингээд та бүхэнд киноны трайлэрийг хүргэе.

Кино ирэх оны Гэгээн хайрын өдрөөр дэлгэцнээ гарах юм байна.