2013/11/20

Walt Disney Animation-ны Get A Horse богино хэмжээний анимешны хэсгээс

Walt Disney Animation-аас тэдний 53 дахь бүрэн хэмжээний анимешин болон гарах "Frozen" дуулалт анимешин энэ баасан гарагт үзэгчиддээ хүрнэ. Уг киноны үзвэртэй хамт Disney-ээс нэгэн богино хэмжээний анимешин киног хүргэж байгаа нь хуучны Mickey, Minnie Mouse нарын түүхийг харуулах Get A Horse богино хэмжээний анимешин юм. Уг киног Disney-ийн хуучин архиваас сэргээж 3D хөрвүүлэг хийн ийнхүү үзэгчиддээ хүргэж байгаа ажээ.

Харин Disney-ээс Get A Horse богино хэмжээний анимешины богино клипийг албан ёсоор цацсанг та бүхэнд хүргэж байна.