2013/11/27

The Boxtrolls анимешины trailer, poster

Зураач, зохиолч Alan Snow-ийн Here Be Monsters! романаас сэдэвлэн Coraline, ParaNorman зэрэг stop-motion анимешинуудаараа танил болсон Laika кино компани The Boxtrolls нэртэй ээлжит stop-motion анимешинаа бүтээж байна. Laika уг зохиолыг 2008 онд кино болгох эрхийг нь худалдан авсан хэдий ч ямар технологиор анимешинаа бүтээхээ шийдэлгүй удсан юм. Улмаар өмнөх 2 анимешины амжилтандаа урамшин stop-motion хэлбэрээр бүтээхээ өнгөрөгч 2-р сард зарласан юм. Уг анимешины найруулагчаар Anthony Stacchi (Open Season), Graham Annable нар хамтран ажиллана.


Кинонд хонгилд амьдардаг цаасан хайрцагнууд болох Boxtroll-ууд өнчин хүү Eggs-г халамжлан өсгөнө. Гэвч Boxtroll-уудыг хортон шавьж устгагч Archibald Snatcher устгахаар завдах боловч хүү өөрийгөө болон найз нөхдөө аврахаар хичээх ажээ.

The Boxtrolls анимешин ирэх 2014 оны 9-р сарын 26-нд нээлтээ хийнэ.