2013/11/28

"Тэнгис" кино театрыг бүрэн хувьчилна

"Тэнгис" кино театрыг ирэх онд бүрэн хувьчилахаар болсон байна. Уг кино театрын 34 хувийг хотын захиргаа эзэмшдэг бол 66 хувийг нь сэргээн засч, хөрөнгө оруулсан Солонгосын "Wayrich Resource Asia" компани эзэмшдэг ажээ. Харин сүүлд Солонгосын компанийн 66 хувийг УИХ-ын гишүүн С.Батболд, "АПУ"-гийн П.Батсайхан нар худалдаж авсан гэсэн мэдээлэл байна.

Нийслэлийн захиргаанаас "Ялалт" кино театрын суурин дээр босч, чамгүй ашигтай ажиллаж байгаа "Тэнгис" кино театрыг ирэх 2014 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан байна. Харин уг асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж эцэслэн шийдвэрлэх ажээ.