2013/11/14

Гар утасны Temple Run тоглоом кино болно

Hollywood-ынхан видео тоглоомноос шинэ киноны санаагаа гаргадаг болоод удаагүй байна. Саяхан гэхэд Angry Birds  тоглоомоор 2016 он гэхэд бүрэн хэмжээний кино хийж гаргахаар болсон. Тэгвэл Warner Bros кино компани гар утсаны Temple Run тоглоомыг кино болгохоор судалж байна. 2011 онд  Imangi Studios компани Temple Run тоглоомыг iPhone, iPad хэрэглэгчдэд зориулан хөгжүүлэн гаргаж байжээ. Энэ оны эхээр тэд Temple Run 2 тоглоомоо гаргасан бөгөөд энэ нь шилдэг борлуулалттай app-н жагсаалтанд багтаж байгаа юм.

Warner Bros кино компани Temple Run төсөл дээрээ David Heyman-г продюсераар ажиллуулахаар онилоод байгаа гэнэ. Тэрээр өмнө нь Harry Potter цуврал, энэ онд Gravity кинонууд дээр ажилласан бол J.K. Rowling-н Fantastic Beasts and Where to Find Them цуврал дээр мөн ажиллахаар сонгогдоод байгаа. Тэгэхлээр Temple Run кинонд продюсерийн хувьд хангалттай чадвартай хүн сонгогдоод байна.