2013/11/12

Takeshi Kitano-ийн цуст Outrage Beyond киноны Red-band trailer

Японы кино урлаг тэр дундаа якуза киног дэлхийн тавцанд гаргаж чадсан хүн бол Takeshi Kitano. Түүний 2010 онд найруулсан Outrage киноны үргэлжлэл анги Outrage Beyond кино өнгөрөгч 2012 онд японд нээлтээ хийсэн юм. Уг кино 32 сая ам.доллар буюу өмнөх ангиасаа 3 дахин илүү орлогыг олсон байдаг. Тэгвэл найруулагч Takeshi Kitano өөрийн Outrage киногаа гурамсан бүтээл болгох сонирхолтой байгаагаа илэрхийлж өнгөрөгч оны 9-р сард 3 дахь ангийг хийнэ гэж мэдэгдсэн.

Ямартай ч японы якуза нарын цуст түүхийг харуулах Outrage Beyond киног Magnolia Pictures кино компани ирэх 2014 оны 1-р сарын 3-с хойд америкийн кино театруудаар гаргахаар төлөвлөөд байна. Уг киноны үзвэрийн идэвхижүүлэлтэнд зориулагдсан анхны англи гарчигтай red-band trailer цацагдаж эхэлсэнг хүргэж байна.