2013/11/08

Star Trek гурамсан бүтээл болно

Интэрпрайс хөлгийн адал явдал дахин үргэлжлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл шинэ үеийн Star Trek гурамсан бүтээл болно гэсэн үг юм. Энэ талаар Paramount кино компанийнхан албан ёсны мэдээлэл хийсэн бөгөөд шинэ ангийн найруулагчаар ажиллаач гэж Attack the Block киноны найруулагч Joe Cornish-д санал тавьсан байна.

Өмнөх ангиудын найруулагч J.J. Abrams-н хувьд Диснэйтэй хамтран Star Wars: Episode VII төсөл дээр ажиллаж байгаа тул шинэ төсөлд оролцох боломжгүй гэжээ.

Кино компанийн зүгээс шинэ ангийг 2014-2015 онд багтаан бүтээж 2016 онд үзэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Joe Cornish-н хувьд тийм ч олон бүтээл бүтээгээгүй хамгийн сүүлд Steven Spielberg's The Adventures Of Tintin бүтээлд хамтран ажилласан найруулагч юм байна.