2013/11/27

Short film: Сүүлчийн хомосапиенс (Absolute Pictures. 2013 оны 48 цаг кино наадмын Шилдэг дуу оруулалт)

Монголын 48 цаг кино наадмын 2013 оны Шилдэг дуу оруулалт шагналыг хүртсэн Absolute Pictures-ийн "Сүүлчийн хомосапиенс" богино хэмжээний киног хүргэж байна. Absolute Pictures баг өнгөрсөн 2012 оны 48 цаг кино наадамд "Эзэгнэгч" киногаараа оролцон тэргүүн байр эзэлж байсан.

Харин энэ удаад шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийг сугалж "Сүүлчийн хомосапиенс" киног бүтээсэн байна. Киноны гол дүрд П.Дэлгэрбаяр, А.Сарантуяа нар тоглосон бол найруулагчаар П.Дэлгэрбаяр, зураглаачаар Г.Энхбат нар ажиллажээ.