2013/11/14

Mission: Impossible 5 кино ирэх 2015 оны зул сараар

Жүжигчин Tom Cruise, найруулагч Christopher McQuarrie болон Paramount кино компани нар алс хязгаарт нисэхээс айхгүй байгаа бололтой. Тэд ирэх 2015 оны 12-р сарын 25-нд Mission: Impossible 5 киногаа гаргахаар зарлалаа. Яагаад алс хязгаарт нисүүлээд байна вэ гэвэл найруулагч J.J. Abrams-ын маш их хүлээлттэй байгаа Star Wars Episode VII кино уг товлосон өдрөөс яг 7 хонгийн өмнө нээлтээ хийх юм. Мэдээж үзэгчид Star Wars Episode VII үзвэрийн нэгт тавьж үзнэ. Тиймээс орлогын хувьд Mission: Impossible 5 кинонд тийм ч таатай биш байх нь дамжиггүй.

Ямартай ч биелэгдэшгүй даалгаварынхан энэ өдрийг айлгүй товлосон байна. Кино зохиол дээр Drew Pearce (Iron Man 3) ажиллаж байгаа аж. Харин жүжигчдийн багт өмнөх ангид тоглосон Jeremy Renner, Paula Patton, Simon Pegg нар байгаа гэж байгаа ч албан ёсоор зарлаагүй байна.