2013/11/10

Энэ оны хит "Lone Survivor"

"Saving Private Ryan" кинотой энэ дүйцэхүйц бүтээлээр тодроод байгаа найруулагч Peter Berg-н "Lone Survivor" киноны анхны трайлэр гарчээ. Уг бүтээл бүтээлийн дүрүүдэд холливүүдийн алдарт жүжигчид болох Mark Wahlberg, Taylor Kitsch, Eric Bana, Emile Hirsch, Ben Foster, Alexander Ludwig нар тоглосон байна. Киноны зураг авалтыг өнгөрөгч онд Мексикт хийсэн бөгөөд дэлгэцнээ ирэх оны 1 сард гарах аж.
Найруулагчийн хувьд яг энэ төрлөөр 2007 онд "The Kingdom" нэртэй бүтээл туурвиж байсан юм. Уг бүтээлээс нь болж америк болон арабын ертөнцийн хооронд тааламжгүй харьцаа ч бий болж байсан түүхтэй. Тэгвэл түүний шинэ бүтээлийн үйл явдал 2005 онд АНУ-н усан цэргийн флотын зүгээс афганд явуулсан "Улаан жигүүр" ажиллагааны тухай юм байна. Уг ажиллагаанд АНУ-н 20 дайчин оролцсноос зөвхөн 1 л дайчин амьд үлдсэн ажээ.
Киноны зохиолыг уг ажиллагааны цорын ганц амьд гэрч болсон Marcus Luttrell-н "Lone Survivor: The Eyewitness Account of Operation Redwing and the Lost Heroes of Seal Team 10" нэртэй зохиолоос сэдэвлэн бичсэн байна. Ингээд та бүхэнд киноны трайлэрийг хүргэе.