2013/11/15

John Lewis-н зул сарын тухай "The Bear and The Hare" гэх гайхалтай сурталчилгаа

John Lewis дэлгүүр зул сарын худалдан авалтаа идэвхижүүлэхийн тулд "The Bear and The Hare" нэртэй сурталчилгааг бүтээлгэсэн байна. Сурталчилгаанд баавгай өвөл ичээндээ ордог тул зул сарын баяр ямар сайхан болохыг мэдэж чаддаггүй байлаа. Гэсэн ч баавгайн дотны анд туулайд нэгэн сайхан санаа төрж түүнийг биелүүлснээр онцгой жилийг тэд хамт угтах болно.

John Lewis компани уг сурталчилгаанд 7 сая фаунд зарцуулсан бөгөөд өнгөрөгч бямба гарагийн орой X Factor шоуны дундуур олонд цацагдсан нь үзэгчдийн сонирхолыг татаж хит болоод байгаа юм.


Lily Allen-н дуулсан Keane хамтлагийн Somewhere Only We Khow дуу эгшиглэсэн "The Bear and The Hare" сурталчилгаа Disney-н классик бүтээл хэлбэртэйгээр бүтээгдсэн шалтгаан нь Brother Bear, The Lion King, Mulan анимешинууд дээр ажилласан Aaron Blaise болон түүний баг Premise Entertainment-ын аниматорууд дүрүүд болон хөдөлгөөн дээр нь ажилласан байна. Дүрүүдийг гараар зуран хөдөлгөөн бүрийг цаасан дээр хэвлэж лазераар зүсэж авсаны дараагаар гараар бүтээсэн 3D орчинд эдгээр дүрсээ нэг бүрчлэн гараар хөдөлгөж 6-н долоо хоногийн хөдөлмөр зарцуулан зураг авалтыг хийсэн байна.


Production designer-аар Aliens, Fantastic Mr Fox, Frankenweenie анимешинууд дээр ажиллсан
John Lee болон түүний баг ажиллажээ. Тус сурталчилгаагд хэрхэн бүтээсэн талаарх видеог сонирхоорой.