2013/11/20

"Хангай ба түүний нөхөд" ОАК дүр сонгон шалгаруулалтанд урьж байна

Телевизийн олон ангит уран сайхны киноны сонгон шалгаруулалтанд урьж байна

"Хангай ба түүний нөхөд" телевизийн олон ангит уран сайхны кинонд тоглох 22 - 40 насны /хүйс харгалзахгүй/ мэргэжлийн жүжигчид, мэргэжлийн сургуулийн оюутнууд, жүжиглэх сонирхолтой мэргэжлийн бус хүмүүсийг урьж байна.

Авлигын эсрэг тэмцэж байгаа мөрдөгч нарын тухай өгүүлэх энэ киног "Азийн сан"-гийн санхүүжилтээр Авлигатай тэмцэх газар, "Глоб Интернэшнл төв", "Зориг" сан, NTV телевиз хамтран бүтээнэ.

Сонгон шалгаруулалт:
2013 оны 11-р сарын 25-ны 10.00 – 18.00 цагийн хооронд
NTV телевизийн байранд болно.
Лавлах утас: 99235545, 91114533