2013/11/23

Ghibli-нхэний тэсрэлт

Ghibli-нхэн энэ онд 2 ч том бүтээлээр үзэгчдэд бэлэг барих гэж байна. Эхнийх нь мэдээж хэрэг нэрт найруулагч Hayao Miyazaki-н зохион бүтээгч Jiro Horikoshi-н дурсгалд зориулан бүтээж буй The Wind Rises анимэшн. Уг бүтээлийг найруулагчийн карьер дахь хамгийн гайхалтай бүтээл болно гэж олон хүмүүс итгэж хүлээж байгаа. Энэ итгэл ч алдаагүй гэдгийг батлаж томоохон шүүмжлэгчид аль хэдийнээ бүтээлийг нь магтаад эхэлсэн.

Тэгвэл удаах бүтээл нь Grave of the Fireflies киногоороо үзэгчдийг уярааж байсан найруулагч Isao Takahata-н бүтээл "The Story of Princess Kaguya" анимэшн юм. Бүтээлийн зохиолыг япон ардын үлгэрээс сэдэвлэн зохиосон бөгөөд найруулагч 10 жилийн дараагаар эргэн кино урлагт энэхүү бүтээлээр ирж байгаа ажээ.
Киног японы сонгодог уран зургийн дүрслэлээр бүтээсэн байна. Шинэ бүтээл маргааш японд нээлтээ хийнэ.