2013/11/26

Эзнээ хүлээх нохойн түүх

Амьдрал бол гайхалтай сайхан түүхээр баялаг. Гагцхүү анзаарах, эс анзаарахуйн дэнсээр бид түүхийг дурсдаг. Тэгвэл нэгэн сонирхолтой түүх бидний хажууханд өрнөж байх юм. Японы эзнээ хүлээсэн Хачико нохойн түүхийг дэлхий дахинаа мэдэж Hollywood-д хүртэл уг түүхээр бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээсэн байдаг. Энэ түүхээр жишигдэж байгаа Яармагийн гүүрний нохойн түүхээр уран бүтээлчид баримтат болоод богино хэмжээний кино бүр цаашлаад бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж болох юм. Уран бүтээлчид ямагт шинэ түүх эрэлхийлж байдаг шүү дээ.

Харин энэ түүхээр "Гэмтэн" эрэгцүүлэл нэвтрүүлэг бэлтгэсэнг хүргэж байна. Уг видеоны зохиолчоор Л.Нарантөгс, зураглаач Ц.Ариунболд, өгүүлэмжийг уншсан Ц.Отгонбаатар нар ажиллажээ. Хөгжмөөр Алтан ураг - Араатан.