2013/11/01

Short film: Эзэгнэгч (Absolute pictures. 2012 оны 48 цаг кино наадмын ялагч)

2012 онд зохиогдсон 48 цаг кино наадмын ялагч Шилдэг зохиол, Шилдэг найруулга, Шилдэг кино шагналт Absolute pictures багийн "Эзэгнэгч" (Intruder) богино хэмжээний киног хүргэж байна. Тус кино улмаар 48 цаг - Filmapalooza 2013 наадамд оролцож ази тивээс ганцаараа шилдэг жүжиглэлт шалгаруулалтанд нэр дэвшиж амжилттай оролцон юм. Мөн уг наадмаас эрх олгоддог Каннын кино наадамд оролцох шилдэг 15 киноны нэгээр сонгогдсон.


"Эзэгнэгч" богино хэмжээний киноны зохиол дээр П.Дэлгэрбаяр, найруулагчаар М.Цэдэнсодном, продюсераар Г.Энхбат ажилласан байна. Дүрүүдэд Чойдогийн Амараад П.Дэлгэрбаяр, цагдаад Д.Лхагва, охинд Э.Анужин тогложээ.