2013/11/21

"Эргээд хардаа төмөр хашаа" андерграунд кино уралдааны удирдамж

"Д. Жигжидийн нэрэмжид кино урлагийн дээд сургууль"-ийн 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Эргээд хардаа төмөр хашаа" андерграунд кино уралдааны удирдамж

Уралдааны зорилго:
Кино урлагт шинэ урсгал нэвтрэн орж ирж буйтай холбогдуулан кино урлагийн хөгжилд түлхэц болохуйц шинэлэг санаа, уран сэтгэмж, бие даасан уран бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх , урлаг уран сайхны мэргэжлийн дадлыг эзэмшүүлэхэд оршино.


Уралдааны агуулга:
Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь КИНО УРЛАГ.
Аливаа зүйлд шинэ сэтгэхүй, шинэ бодол, шинэ боловсон хүчин чухал. Тэр дундаа урлагт бэлтгэгдэж буй залуус буюу шинэ үеийнхний өөрсдийгөө илэрхийлэх нөхцөлийг бүрдүүлж тэд юуг бодож ямар чиг хандлагыг таашан үзэж буйг монголын кино урлагт амьдралынхаа хором бүрийг зориулсан, зориулж яваа, зориулахыг хүсэж байгаа үе тэнгийнхэнд нь таниулах юм.

Сэдэв: Чөлөөтэй
Хамрах хүрээ: Монголын урлагийн сургуулийн оюутан залуус
Тавигдах шаардлага: Формат-1920х1080 FULL HD, MOV file, 5-8 минут

Шалгаруулах журам:
Найруулга, санаа, уран дүрслэл, хөгжим дуу чимээ, уран сэтгэмж, зураглаачийн чадварт тус тус тулгуурлана.

Уралдааны хүрээнд:
2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Кино урлагийн дээд сургуулийн “Оюутан театр”-т
-13.00 цагт Андерграунд киноны тухай лекц
-15.00 цагт Монгол болон гадаадын шилдэг андерграунд киноны үзлэг

Шалгарсан бүтээлүүдийг:
-Телевизийн нэвтрүүлэгүүдэд оролцуулж киноны уран бүтээлчидтэй ярилцлага хийнэ
-"Алтан хальс холбоо"ноос зохион байгуулдаг "Dreamers’ Day" өдөрлөгөөр үзэгчидэд хүргэн кино сонирхогчидтой уулзалт ярилцлага зохион байгуулна

Шалгаруулалт:
2013 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 14.00 цагт Кино урлагийн дээд сургуулийн “Оюутан театр”-т.

Шагналын сан:
1 дүгээр байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал /150.000 төгрөг/, Ном /“Кино зохиолчдын библи”/
2 дугаар байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал /100.000 төгрөг/, Ном /“Кино зохиолчдын библи”/
Тусгай байр: Өргөмжлөл, Ном /“Кино зохиолчдын библи”/

Бүтээлийг 2013 оны 11 дүгээр сарын 15-наас 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17.00 цагт "Кино урлагийн дээд сургууль"-н сургалтын албанд хүлээн авна.