2013/11/12

Найруулагч Duncan Jones өөрийн бүтээх Warcraft киноны талаар мэдээлэл хийлээ (+concept art)

Дэлхийн тоглоом Blizzard-н Warcraft тоглоомын түүхийг өргөн дэлгэцнээ буулгах ажил явагдсаар байна. Тус киноны найруулагчаар сонгогдсон Duncan Jones (Moon, Source Code) уг төсөл дээр аль хэдийнээ хүч хаян ажиллаж эхлээд байна. Өнгөрсөн 7 хоногт болсон BlizzCon 2013 арга хэмжээний үеээр найруулагч Duncan өөрийн бүтээж буй Warcraft киноны талаар хэд хэдэн мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ киноны зохиол дээр human, Alliance дүрүүд дээр төвлөрөн бичигдэж байгаа гэлээ. Мөн киноны дүрүүдэд тоглох жүжигчдийг ерөнхийдөө сонгосон байгаа гэсэн боловч нэрсийг дурдсангүй. Харин кинонд гарах Durotan-ий дүрийг бүтээх жүжигчинг олох төвөгтэй байгаа гэсэн.

Киноны Special effect бүтээгч Bill Westenhofer нь 2004 оноос World of Warcraft тоглож эхэлсэн нэгэн аж. Тэрээр хэлэхдээ оркуудыг CG-р бүтээхийг хүсэхгүй байгаа бөгөөд жүжигчдийг нүүр хувиргалт хийж тоглуулах бодлоготой байгаа ажээ. Киноны өнгөний хувьд Gladiator кинотой төстэй байх гэнэ.

Ингээд тэд кинонд дүрслэгдэх газруудын concept art зургуудыг дэлгэсэн юм. Зурагт Оркын нутаг Draenor, шидэт хот Dalaran, Dwarven-ны нутаг Ironforge, Alliance-н цөм Stormwind-г харуулжээ.




Warcraft кино ирэх 2015 оны 12-р сарын 18-нд нээлтээ хийнэ.