2013/11/07

Оскарт өрсөлдөх анимэшнүүд

Кино урлагийн шагналын улирал эхэлсний дохио болгож Академийн зүгээс 86-дахь удаагийн Академийн шагналын төлөө өрсөлдөх бүрэн хэмжээний хүүхэлдэйн кинонуудыг нэрлэсэн байна. Тус төрлийн 1-дүгээр шатанд нийт 19 бүтээл сонгогджээ Эдгээр бүтээлүүдээс 5 бүтээл 2-дугаар шатанд өрсөлдөх эрхийг ирэх оны 1 сарын 16-нд авах юм. Ширүүн өрсөлдөгчдийн тоонд холливүүдийн компаниудын Cloudy 2, The Croods, Despicable Me 2, Monsters University зэрэг бүтээлүүд нэрлэгдэж байгаа бол азиас Ghibli студийн The Wind Rises, европоос франц, бельгийн киночдын хамтаран бүтээсэн Ernest & Celestine гэсэн бүтээлүүд хамгийн өндөр үнэлгээтэй байна. Ингээд 1-дүгээр шатны 19 киноны нэрсийг та бүхэнд хүргэе.
  1. "Cloudy with a Chance of Meatballs2"
  2. "The Croods"
  3. "Despicable Me 2"
  4. "Epic"
  5. "Ernest and Celestine"
  6. "The Fake"
  7. "Free Birds"
  8. "Frozen"
  9. "Khumba"
  10. "The Legend of Sarila"
  11. "A Letter to Momo"
  12. "Monsters University"
  13. "O Apóstolo"
  14. "Planes"
  15. "Puella Magi Madoka Magica the Movie – Rebellion"
  16. "Rio: 2096 A Story of Love and Fury"
  17. "The Smurfs 2"
  18. "Turbo"
  19. "The Wind Rises" 
Таны бодлоор шилдэг 5-д ямар бүтээлүүд үлдэх вэ?