2013/11/07

Blockbuster компани сүүлийн дэлгүүрээ хаалаа

Кино сонирхогчдод зориулан видеог DVD, Blu-ray хэлбэрээр түрээcлэх болон жижиглэн худалдаалах үйлчилгээг үзүүлдэг Blockbuster компани өчигдөр орой өөрсдийн сүүлийн 300 дэлгүүрээ хааснаа албан ёсоор зарлалаа. Шуудангаар захиалгад DVD, Blu-ray-г илгээх үйлчилгээг үзүүлж байсан тэдний хувьд Netflix, Hulu гээд өрсөлдөгч компаниудтай үнээ буулгах бодлогоор дайдаж байсан хэдий ч технологийн хөгжилтэй мөр зэрэгцэж чадаагүй нь тэднийг ийнхүү үйл ажиллагаагаа хумихад хүргэсэн болов уу. Учир нь тэдний доороос эхлэн өрсөлдөхүйц компани болж өссөн Netflix компани гэхэд л видеог шуудангаар илгээх үйлчилгээгээ интернэтээр түрээслэх үйлчилгээ болгож өөрчилсөнөөр өрсөлдөөнд амьд үлдээд зогсохгүй компанийн орлогыг нь нэмэгдүүлсэн байдаг.

Blockbuster компанийн дэлгүүрээ хааж байгаа үйл явдлыг онцлон мэдээллэж байгаагийн шалтгаан нь энэ үйл явдал нь видео дэлгүүрийн эрин үе дууссаны дохио болж байгаагийн илрэл болж байгаа юм.