2013/11/22

Batkid: Улс нийтээрээ хүүгийн төлөө

Өнгөрөгч 15-ы өдөр San Francisco хотынхон нэгэн гайхамшигтай зүйлийг бүтээсэн байна. Энэ бол Batkid төсөл. Уг төслөөр цус багадах өвчнөөр шаналж буй Miles Scott хүүгийн мөрөөдлийг биелүүлсэн ажээ. Бяцхан хүүгийн хувьд 5 настай бөгөөд түүний мөрөөдөл batman болж хотынхныгоо муу этгээдүүдээс аврах аж. Ингээд түүний мөрөөдлийг биелүүлэхээр гэр бүлийнхэн нь хөдөлгөөн өрнүүлсэн нь хот төдийгүй улсын хэмжээний томоохон төсөл болсон байна. 

Уг төсөлд DC-нхэн болон ерөнхийлөгч Obama хүртэл оролцжээ. Бүх л өдөржин өрнөсөн уг үйл явдал бяцхан хүү ээжийгээ муу этгээдүүдээс аварснаар төгссөн байна.