2013/11/01

"Анхаар дотор чимээгүй" МУСК нээлтээ хийнэ (+poster)

АNT entertainment, Crystal optic studio нар хамтран "Анхаар дотор чимээгүй" мелодрам, "нинжатай" уран сайхны киног бүтээсэн байна. Киноны зохиолчоор П.Ариунбаатар Б.Чинбат нар, найруулагчаар Н.Отгонбаяр ажилласан бол гол дүрүүдэд Э.Батхүү, Ж. Бэгзсүрэн, М.Батзориг, Ж.Оюундарь, Г.Тэргэл, Н. Биндэръяа нар тогложээ.

Талбай дээр зураг авч амьдралаа залгуулдаг Хүслэн, кино хийх туйлын хүсэлтэй Тэмүүжин, өртөөнөөс жүжигчин болох амлалт, мөрөөдөлдөө хөтлөгдөн хотод ирж зөөгч болсон  Жавхаа нарын сонирхолтой учрал, үйл явдлуудыг кинонд үзүүлэх аж.

"Анхаар дотор чимээгүй" уран сайхны кино 2013 оны 11-р сарын 13-нд нээлтээ хийнэ. Тус киноны дуу Заяа ft A Cool  нарын үнэтэй дууг эндээс сонсоорой.