2013/11/27

13 дахь удаагийн Friday the 13th кино хийгдэхээр боллоо

Warner Bros, Paramount кино компаниудын хооронд хэд хэдэн кинонуудын худалдааны эрхийн наймаа энэ оны эхээр хийгдсэн. Үүнд South Park, Friday the 13th гэсэн алдартай франчайзууд багтсан байсан юм. Тэгвэл үүнийхээ хэргийг гаргахаар Paramount кино компани шийдсэн бололтой. 1980 оноос эхтэй Friday the 13th (13-ны баасан) франчайзын 12 дахь анги 2009 онд гарсан бөгөөд 19$ сая ам.доллараар бүтээгээд 91$ сая ам.доллар олж уг франчайзын түүхэн дэх хамгийн их ашиг олсон анги болж шуугиан тарьж байсан билээ. Мөн Paranormal Activity гэх мэт кинонуудыг харвал ийм төрлийн аймшгийн кинонууд бага зардлаар бүтэж өндөр ашиг өгдөг болоод байна. Тиймээс л Paramount кино компани 13 дахь удаагийн Friday the 13th киног бүтээхээр болж байгаа бизээ.


Шинэ Friday the 13th киногаа тэд ирэх 2015 оны 5-р сарын 13-нд нээхээ зарласан байна. Мэдээж 13 тоотой холбоотой киноны хувьд 13 дахь удаагийн анги учраас онцгой байлгах гэж хичээх нь лавтай.