2013/10/07

Зоорь аймшгийн өгүүллэг МУСКино болно

Монголын цорын ганц гэж хэлж болохуйц аймшгийн зохиолч Ц.Ууганбаярын 2006 онд хэвлэлтэнд гаргасан "Шулмын инээд" нэртэй аймшгийн өгүүллэгүүдээс бүрдэх номонд багтсан Зоорь өгүүллэгийг энэ төрлийн бүтээлд сонирхолтой уншигчид уншсан нь лавтай. Уг өгүүллэгийг монголд бичигдсэн аймшгийн өгүүллэгүүдээс хамгийн сайн нь гэж онцлодог. Тэгвэл уг өгүүллэгийг бүрэн хэмжээний уран сайхны кино болгохоор ажиллаж эхлээд байна.

Киног ямар студи хийх талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Ямартай ч ZAYA’SH студи уг киног 3D-р хийх болов уу гэж  teaser poster-с таамаглаж байна.

Харин зохиолч Ц.Ууганбаярын хувьд Шулмын инээд, Хар ном, Зоорь II гэсэн номуудаас бүрдэх The Dark books гэсэн цуврал гаргахаар зэхээд байгаа ажээ.