2013/10/29

X-Men: Days of Future Past киноны анхны trailer гарлаа

20-р зуун кино компани (20th Century Fox) найруулагч Bryan Singer-ийн найруулсан X-Men: Days of Future Past киноныхаа анхны trailer-г цацлаа. Энэхүү кино нь X-Men: First Class кинонаас 2 жилийн дараа, X-Men: The Last Stand кинонаас 7 жилийн дараа гарч байгаа хэдий ч энэ хоёр киноны дундын үйл явдлыг харуулах юм. Кинонд Wolverine (Hugh Jackman) өөрийн оюун ухаандаа 1973 онд буцан очиж Professor X (James McAvoy), Magneto (Michael Fassbender) болон X-Men: First Class-н гишүүдтэйгээ хамт мутантуудыг устгах хүчирхэг програмчлагдсан Sentinels роботыг зогсоохыг хичээх болно.

ирэх 2014 оны 5-р сарын 23-нд нээлтээ хийх X-Men: Days of Future Past кинонд Jennifer Lawrence, Nicholas Hoult, Ian McKellan, Patrick Stewart, Peter Dinklage, Anna Paquin, Ellen Page, Shawn Ashmore, Omar Sy, Halle Berry нар мөн оролцжээ.