2013/10/02

World of Warcraft киноны нээлтийн тов зарлагдлаа

Өнөөдөр Universal Pictures кино компани World of Warcraft киноны нээлтийн өдрийг албан ёсоор зарлалаа. Найруулагч Duncan Jones-н бүтээх Warcraft кино ирэх 2015 оны 12-р сарын 18-нд дэлгэцнээ гарахаар боллоо. Кино зохиолыг Jones болон Charles Leavitt нар бичиж байгаа аж.

Киноны зураг авалтыг ирэх оны 1-р сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.