2013/10/27

"The Good Dinosaur" анхны постер

2009 оноос хойш яригдаж эхэлсэн Pixar анимэшний ээлжит нэгэн томоохон төсөл болох "The Good Dinosaur" -н анхны постер гарсныг та бүхэнд хүргэж байна. Уг бүтээл 2015 оны 11 сарын 25-нд үзэгчдэд хүрэх бөгөөд киноны найруулагчаар "Up" хүүхэлдэйн киноны найруулагч Bob Peterson ажиллаж байгаа ажээ.

Кинонд дэлхийд болсон аймшигт солирын дэлбэрэлтийн дараагаар амьд үлдсэн Apatosaurus-н төрлийн залуу үлэг гүрвэл Arlo болон бяцхан хүү Spot нарын аялалын талаар гарах юм байна.