2013/10/29

Тэнгис, Өргөө кино театруудын үзвэрийн тасалбарын үнийг бууруулах арга хэмжээ авна

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар иргэдээс хамгийн их ирсэн санал, гомдолыг үндэслэн үйл ажиллагаагаа чиглүүлэн явуулдаг. Өнгөрсөн удаад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Монголд монополь хэлбээр үйл ажиллагаагаа явуулдаг гэж хэлж болох Тэнгис, Өргөө кино театрууд кино уран бүтээлчидттэй хувааж буй орлогын хуваарилалт тал дээр ажиллаж үр дүнд хүрсэн байдаг. Тэгвэл энэ удаад кино үзэгчдийн талд ажиллахаар болсон байна.

Учир нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт Тэнгис, Өргөө кино театруудын үзвэрийн тасалбарын үнэ өндөр үнэтэй байна гэсэн санал гомдол ихээхэн ирсэн байна. Тиймээс кинотеатруудын үнийг буулгах тал дээр арга хэмжээ авах тал дээр ажиллахаар болсон байна.