2013/10/11

Short film: Wonder Woman

Сүпэр хүчтэй эмэгтэйн кино. Үүнийг хэрхэн хийх талаараа Hollywood-ын продюсер, найруулагчид толгойгоо гашилгаж буй. Хэрэв хийлээ гэхэд амжилттай болох эсэхэд эргэлзээтэй. Учир нь үзэгчид үүнд бэлтгэлгүй байна. Гэхдээ сүпэр хүчтэй эмэгтэй дэлгэцнээ гарах болно. Учир нь DC-ийн ерөнхийлөгч Diane Nelson Wonder Woman киног хийнэ гэж нэгэндээ мэдэгдсэн. Харин хэрхэн яаж гэдгээ мэдэгдээгүй.

Тэгвэл тэдэнд зөвлөгөө болохуйц киног Rainfall Films продакшин бүтээлээ гэж кино сонирхогчид ярьцгааж байна. Sam Balcomb-ын найруулсан Wonder Woman богино хэмжээний кино өнгөрөгч 9-р сарын 30-д youtube-р цацагдсан юм.