2013/10/09

Quentin Tarantino-ийн 2013 оны онцлох 10 кино

Кино прокатчин хийж байхдаа хэдэн зуун кино уйдахгүй үзсэн нь алдар нэрэнд хүргэсэн гэж ярьдаг найруулагч Quentin Tarantino жил бүр өөрт таалагдсан шилдэг кинонуудыг онцолдог болоод удаж байна. Мэдээж түүний онцолсон кино тухайн хүний дотоод ертөнц, мэдрэмжийн асуудал хэдий ч кино урлагт нэгэнт тэргүүлж буй эрхэм учраас кино сонирхогчид түүний жагсаалтыг сонирхох нь лавтай.

2010, 2011 онуудад тэрээр Midnight in Paris, The Social Network, The Three Musketeers, Jackass 3D кинонуудыг онцолж байсан. Харин 2012 онд тэрээр өөрийн Django Unchained киногаа найруулаад завгүй байсан уу яматай ч жагсаалтаа гаргаагүй.

Тэгвэл Quentin Tarantino-ийн онцлож нэрлэсэн 2013 оны кинонуудыг сонирхоцгооё.
  • Afternoon Delight (Jill Soloway)
  • Before Midnight (Richard Linklater)
  • Blue Jasmine (Woody Allen)
  • The Conjuring (James Wan)
  • Drinking Buddies (Joe Swanberg)
  • Frances Ha (Noah Baumbach)
  • Gravity (Alfonso Cuarón)
  • Kick-Ass 2 (Jeff Wadlow)
  • The Lone Ranger (Gore Verbinski)
  • This Is the End (Seth Rogen, Evan Goldberg)