2013/10/24

ССАЖЯ сайд Ц.Оюунгэрэл "Соёлын бодлого ба Солонгос кино" сэдвээр

Нийгмийн сүлжээ сайтуудаар хүчтэй яригдаж эхэлсэн Солонгос цуврал кинонуудыг хяналттайгаар гаргуулахыг уриалсан уриалга Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэлд хүрчээ. Тэрээр энэ талаар өнгөрөгч бямба гарагт МҮОНТ-ын сэтгүүлч Х.Эрдэнэбулгантай хийсэн ярилцлагын үеээр өөрийн байр сууриа илэрхийллээ.