2013/10/27

National Treasure 3 гарахдаа л гарна

National Treasure киноны ээлжит ангийн талаар 2011 онд нэг хэсэг шуугиж байгаад нам жим болсон. Сүүлд киног эзэмшигч компанийн зүгээс Blood and Treasure нэртэй телевизийн цуврал бүтээл гаргах гэж байгаагаа албан ёсоор зарласнаар бүрэн хэмжээний ангийн талаарх ярианд цэг тавьсан билээ. Тэгвэл өнгөрөгч 7 хоногт киноны найруулагч Jon Turteltaub киноны ээлжит ангийн зураг авалтыг 2 жилийн дараагаар авч эхэлнэ гэсэн байна. Яагаад кино төслийг одоо эхэлж чадахгүй байгаагаа тэрээр:
"Сонирхолтой адал явдал бүхий кино зохиол гарч ирэхгүй байна."
гэж тайлбарлажээ.