2013/10/27

"Mr. Peabody &Sherman" киноны трайлэр

Сүүлийн үед Pixar, Disney-д илт илүүрхэх болсон DreamWorks Animation-нхан ирэх оны  2 сарын 7-нд үзэгчдэд хүргэх "Mr. Peabody &Sherman" киноныхаа анхны трайлэрийг онлайн цацсан байна. Уг бүтээлийг нэгэн үе хүүхэд багачуудыг байлдан дагуулж байсан "The Lion King" киноны найруулагч Rob Minkoff найруулж байгаа ажээ.

Харин киноны зохиолыг 1960 оноос хойш дэлгэцнээ гарч байгаа Ted Key-н "Rocky and His Friends" цуврал хүүхэлдэйн киноны зохиолоос сэдэвлэсэн юм байна.

Кинонд Sherman хэмээх бяцхан хүү болон түүний ухаалаг нохой Mr. Peabody нар өөрсдийн бүтээсэн цаг хугацааны машинаар дэггүй зугаалга хийснээс болж цаг хугацаанд гажуудал үүснэ. Үүнээс болж одоо цагт чамгүй хохирол гарах бөгөөд үүнийгээ 2 баатар маань хэрхэн засч залруулж байгаа тухай гарах аж.

Ингээд та бүхэнд киноны трайлэрийг хүргэе.