2013/10/08

Movie BOX суваг оюуны өмчийг дээдэлнэ, HD болно

Movie BOX суваг Монгол улсын оюуны өмчийн хуулийг баримтлан 2013 оны 10-р сарын 1-ээс зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрөлгүй кинонуудыг цацахаа зогсоосон байна. Улмаар үзэгчиддээ оюуны өмчийн зөвшөөрөлтэй, албан ёсны онцгой эрхтэй олон ангит болон нэг ангит кино бүтээлүүдийг хүргэхээр зорин ажиллаж байгаа гэнэ. Уг ажлын хүрээнд Орос, Солонгос болон Азийн кино компаниудтай холбоо тогтоож, зохиогчийн эрхтэй кино авахаар ажиллаж байна. Мөн өөрийн орны кино бүтээгчидтэй хамтран Монголын олон ангит болон бүрэн хэмжээний уран сайхны кинонуудыг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгээх хүргэж эхлээд байна.

Дашрамд дуулгахад Movie BOX суваг удахгүй HD форматаар үзэгчдэд хүрч эхлэх гэж байгаа юм байна. Харин удаан хүлээж буй univision-ны хэрэглэгчдэд уг сувгийг нэвтрүүлэхээр хэлэлцээр хийгдэж байгаа ажээ.