2013/10/16

Motive - Зүүдэнч оромгүй явдал буюу Рингэн дээрх балетчин OST

Motive Удахгүй кино дэлгэцнээ нээлтээ хийх (2013 оны 10-р сарын 25-нд гэж товлосон) "Зүүдэнч оромгүй явдал буюу Рингэн дээрх балетчин" (шинэ цагийн хамгийн урт нэртэй монгол кино болж байна) драм, инээдмийн киноны дууг тус киноны зураг авалтын слайд зурагтай хамт хүргэж байна. Киноны дууг хөвгүүдийн Motive хамтлаг дуулсан ба дууны үгийг хамтлагийн гишүүн Эрдэнэбаяр бичсэн байна.

Тус киног "Ub Film" media group бүтээж байна. Найруулагчаар Н.Наранбаатар, продюсерээр С.Ууганжаргал, Г.Эрхэмбаяр нар ажиллаж байна. Гол дүрүүдэд Б. Батзаяа, Ц. Төмөрхуяг, Б. Эрдэнэцэцэг, Т. Баатархүү, Б. Энхтүвшин Г. Золзаяа нар