2013/10/16

Сүпэр од, дуучин Madonna АНУ-н кино театрт кино үзэх эрхээ хасуулжээ

Сүпэр од, дуучин Madonna "New York Film Festival"-д оролцохдоо Brad Pitt-н продюсерласан түүхэн сэдэвт "12 Years a Slave" киноны үзвэрийн үеээр гар утсаараа олон удаа мессеж бичиж бусад үзэгчдэд төвөг удсан байна. Үүгээр зогсохгүй бусад Үзэгчдээс ирсэн үүнийгээ зогсоох шаардлагыг ч тэр оошоогоогүй байна.

Иймээс "Alamo Drafthouse" кино театрын захирал Tim League өөрийн twitter-тээ "Түүнийг энэ үйлдлийнхээ төлөө кино фенүүдээс уучлал гуйтал Alamo кино театрт кино үзүүлэхгүй" гэж мэдэгджээ.

Кино шүүмжлэгч Charles Taylor өөрийн fb хуудасанаа "Хажуу талын эмэгтэй зогсоо заагүй мессеж бичихэд утсаа болио гэж хэлэхэд тэр "Энэ бол бизнес. Боолын эзэн минь!" гэсэн" гэжээ. "12 Years a Slave" кино нь чөлөөт африк эрийг барьж боолын гэрээгээр зарж байгаа бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн кино юм.