2013/10/07

Machete Kills киноны шинэ бүсгүйчүүд

Robert Rodriguez найруулж буй Machete Kills киноны шинэ мэдээлэл гарчээ. Уг кино нь 2010 онд гарсан  Machete киноны үргэлжлэл анги болон гарч байгаа юм. Харин Machete киног 2007 онд гарсан Grindhouse киноны хувилбар гэж дүгнэж буй. Grindhouse киног найруулагч Robert Rodriguez,  Quentin Tarantino нар хамтран бүтээсэн байдаг.

Machete Kills кино нь тэгэхлээр Grindhouse киноны 3 дахь хуулбар болж байна гэсэн үг юм. Шинэ гарсан trailer-д киноны шинэ дүрүүд болох Alexa Vega, Amber Heard нарыг Lady Gaga-ын "Aura" дуутай онцлон харуулжээ.


Sofia Vergara, Michelle Rodriguez,  Charlie Sheen,  Antonio Banderas, Jessica Alba, Demian Bichir, Vanessa Hudgens, Cuba Gooding Jr., William Sadler, Marko Zaror нартай Machete Kills кино 10-р сарын 11-нд буюу энэ баасан гарагт нээлтээ хийнэ.