2013/10/23

Jackie Chan-ы ээлжит адал явдал монголд

Жүжигчин Jackie Chan, найруулагч Sam Fell нарын хамтран бүтээхээр болсон адал явдалт инээдмийн Skiptrace киноны үйл явдал манай улсад өрнөхөөр болсон байна. Киноны зураг авалтыг ирэх 1 сард эхлүүлэх бөгөөд уг кинонд нэрт жүжигчин Jackie Chan-с гадна жүжигчин Fan Bingbing, Seann William Scott (American Renunion) нар тоглохоор болжээ.

Кинонд ач охиноо дээрэмчдийн гараас аварч буй мөрдөгчийн тухай өгүүлэх бөгөөд тэрээр ач охиноо олж аврахын тулд хонконгоос монголд ирж адал явдалтай учирч байгаа тухай гардаг юм байна.