2013/10/22

"Хөлтрөг" МУСКино poster

Монголын кино уран бүтээлчид нэгэн хэвийн драм, инээдэм хосолсон кинонуудаас зайлсхийж байгаа нь удахгүй нээлтээ хийх аймшгийн кинонуудаас харж болохоор байна. Аймшгийн төрлийн кино гэдэг бол эвгүйхэн хийвэл инээдмийн кино болж хувирах эмзэг төрөл гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс ч кино уран бүтээлчдээс чадвар, чамбай ажиллагаа шаардсан хүндхэн төрөл.

Драмын театраас уран бүтээлийн гараагаа эхэлсэн найруулагч С.Болд-Эрдэнэ "Хөлтрөг" хэмээх сэтгэхүйн аймшгийн кинон дээр ажиллажээ. Энэ кино түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны киноны ажил болж байна.

Кинонд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Н.Ялалт, О.Долгор нар дүр тогложээ.

"Хөлтрөг"  киноны trailer-г эндээс үзнэ үү.