2013/10/21

"Хөлтрөг" МУСКиноны trailer (аймшгийн)

SB pictures, Logicfilm production-ийн хамтын бүтээл, найруулагч С.Болд-Эрдэнэ-ийн найруулга "Хөлтрөг" аймшгийн уран сайхны киноны trailer гарчээ. Кино зохиолыг найруулагч С.Болд-Эрдэнийн эгч С.Болормаа бичиж, продюсераар А.Энхбаяр ажилласан байна. 

"Хөлтрөг" киноны гол дүрүүдэд Н.Ялалт, О.Долгох, Р.Баттогтох, Н.Мөнхсоёл, Н.Ирмүүн нар болон Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар оролцжээ. Кинонд үйлийн үр, эхийн хайрын тухай өгүүлэх юм байна.