2013/10/01

Harry Potter-ын шидэтний ертөнцийн шинэ кино гарахаар боллоо

Warner Bros кино компанийн хамгийн гаргасан том зөв шийдвэр нь зохиолч J-K Rowling-ын Harry Potter цуврал номыг кино болгох шийдвэр байсан нь лавтай. Ингэснээр энэхүү зохиол Warner Bros кино компани, зохиолч J-K Rowling хоёрыг тэрбум давсан ам.долларын орлого олох замыг нь өргөжүүлсэн шүү дээ. Харин мөнгөний уурхай болоод байсан Harry Potter франчайзаар 2001 - 2010 оны хооронд 7 кино хийсний дараагаар 2011 онд гаргасан Harry Potter and the Deathly Hallows – Part 2 киногаа гаргаж дахин мөнгө хийх боломжгүй болсон юм.

Тэгвэл зохиолч J-K Rowling болон Warner Bros кино компани хоёрын хооронд Harry Potter -р дахин нэг мөнгө хийх санаа төрсөн бололтой. Энэ талаар өмнө нь албан бус мэдээлэл гарч байсан хэдий ч өнгөрөгч 9-р сарын дундуур хийсэн Warner Bros кино компанийн мэдэгдлээр мэдээлэл баталгаажсан юм.


Зохиолч J-K Rowling-ын 2001 онд бичсэн Fantastic Beasts and Where to Find Them (Шидэт амьтад ба тэдний байдаг газар) номноос сэдэвлэн мөн цуврал кинонууд гаргахаар төлөвлөж байна.

Энэхүү poster нь албан ёсны poster биш болно.
Уг кино нь Harry Potter-г төрөхөөс 70 жилийн өмнөх  шидтэнүүдийн ертөнцийн талаар болон Newt Scamander-ын тухай өгүүлэх ажээ. Одоогоор Harry-г төрөхөөс 70 жилийн өмнө гэсэн энэ үг л хоёр франчайзийг хооронд нь холбож Harry Potter-н фенүүдийг шинэ киноруугаа татаад байгаа юм. Мэдээж Harry-н фенүүд гэдэг бол шинээр гарах франчайзийн хувьд бэлээхэн зах зээл нь гэсэн үг.

Мөн зохиолч J-K Rowling-ын Quidditch Through the Ages номоор нь Harry-н нисдэг бөмбөгний араас хөөцөлдөж барьдаг Quidditch тоглоомын тухай өгүүлэх ангийг түрүүлж гаргаж магадгүй талаар мэдээлэл гараад байна.