2013/10/31

Halloween-ий аймшиг Trick 'r Treat киноны 2-р ангийг бүтээнэ

Өнөөдөр Halloween-ий баяр. Энэ баяр монголчууд бидний хувьд тийм ч дотно баяр биш. Харин үүнийг залуучууд party болгон тэмдэглэх нь олширч байх шиг байна. Ямартай ч бидний сайн мэдэхээр аймшгийн баяр гэж ойлгогддог уг баяртай холбоотойгоор чамгүй олон кинонууд бүтээгдсэн байдаг. Үүний нэг нь найруулагч Michael Dougherty-ийн 2007 онд дэлгэцнээ гаргасан Trick 'r Treat аймшгийн кино юм. Уг аймшгийн төрлийн кино нь halloween-ий баяраар тохиолдож буй түүвэр аймшгийн өгүүлэмжүүдээс бүрддэг. Тухайн үедээ цөөн хэдэн кино театраар гарсан хэдий ч өнөөдөр уг киног кино шүүмжлэгчид cult болтлоо яригдаж байгаа гэж үзэж байна.

Киног түгээсэн Legendary Pictures кино компанийн зүгээс уг киноны 2-р ангийг хийхээ halloween-г тохиолдуулан өнгөрөгч даваа гарагт зарласан юм. Зөвхөн Trick 'r Treat 2 гэсэн киноны гарчигны талаар мэдээлэл нь гараад байгаа ба илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор цацагдсангүй. Харин өнөөдөр halloween-г тэмдэглэхээр Trick 'r Treat киног 24 цагийн турш үзэх марафон эхлээд байна.