2013/10/17

Godzilla киноны teaser trailer алдагджээ

Ирэх онд Legendary Pictures болон Warner Bros. Pictures кино компаниуд хамтран аварга том Godzilla киног үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Warner Bros. Pictures кино компанийн хувьд аварга дүрслэлүүд дээр энэ онд дэлгэцнээ гарсан Pacific Rim кинон дээр ажиллаад сурсан байх. Тэд уг киноны үргэлжлэлийг хийх талаар ч яриад эхэлсэн.

Мэдээж аварга Godzilla гэхлээр Японтой холбогдох нь гарцаагүй. УГ кино төслийн япон тал дээр японы алдарт Toho кино компани хамтран ажиллаж байна. Кино ирэх 2014 оны 5-р сарын 16-нд дэлгэцнээ гарах бөгөөд одоогоор киноны зөвхөн танилцуулгын ажил хийгдэж байгаа юм. Харин өнгөрөгч comiccon кино наадам дээр багахан хэмжээний footage бичлэгийг үзэгчдэд хүргэсэн. Godzilla киноны албан ёсны poster 7-р сард гарсан хэдий ч trailer гараагүй байгаа. Хэдий тийм ч Godzilla киноны teaser trailer саяхан алдагдсан байна.

Ингээд уг trailer-г сонирхоцгооё.

Trailer removed at Warner Bros. Pictures studio's request
Уг трайлерыг Warner Bros. Pictures кино компанийн хүсэлтийн дагуу устгав.